Өмнөд Суданд алба хааж буй энхийг сахиулагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ
Мэндчилгээ дэвшүүлэхдээ алба хаагчдын ар гэрийн төлөөллийг байлцуулж, гэнэтийн бэлэг барьжээ.
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Өмнөд Суданд алба хааж байгаа энхийг сахиулагчидтай холбогдон баярын мэндчилгээ дэвшүүллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Г.Элбэгсайхан, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай 7 дугаар ээлжийн “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 алба хаагчтай онлайн уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр удирдлагуудын зүгээс алба хаагчдад хандаж, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийг захиж, баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ алба хаагчдын ар гэрийн төлөөллийг байлцуулж, гэнэтийн бэлэг барьжээ.
Үзсэн: 1091
Tweet