Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа


Densmaa 2018-03-15 05:03

60 мянган тариаланч, ногооч ажиллаж байгаагийн 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлж байна.

    Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Манай улс  гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд атрын аян явуулжээ. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн, 315 мянган тонн ургац хураан авч байсан бол хоёрдугаар аянаар 12 сангийн аж ахуй шинээр байгуулж, 680-860 мянган тонн ургац хураасан байна. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, экспортод гаргаж байсан түүхтэй. Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 60 мянган тариаланч, ногооч ажиллаж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхэлдэг.

Үзсэн: 2025

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна