БОАЖ-ЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ОРОН ДАЯАР ЗАРЛАЛАА
Өдөрлөгөөр ард иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ.
БОАЖ-ын салбарын нээлттэй өдөрлөг энэ сарын 14-21-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хөндлөнгийн судалгааны байгууллага хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, БОАЖЯ-нд зөвлөмж хүргүүлэх юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Өдөрлөг энэ салбарт тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулж, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэнэ” гэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлж буй мэдээ, мэдээлэл авах хүсэлтэй иргэдээс гадна, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шинэ санаатай иргэдийн үгийг сонсох зорилгоор энэхүү нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Үзсэн: 1214
Tweet