Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

М.ЭНХБОЛД БНТУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАНД БАРААЛХЛАА


Densmaa 2018-03-12 06:03

Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан Туркийн хөрөнгө оруулалтыг сонирхсон салбарт чиглүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

   Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхлаа.

  Улсын Их Хурлын дарга хоёр орны харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд тогтонги байдалд байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл, хот төлөвлөлт, барилга, боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

  Эрхэмсэг ноён Р.Т.Эрдоан Туркийн хөрөнгө оруулалтыг сонирхсон салбарт чиглүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов. Тэрбээр Монгол Улс, Монголын ард түмнийг бид ах дүүсээ хэмээн хүндэтгэдэг хэмээн онцлоод, боловсрол, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтран ажиллах зарим саналыг тавив. Тухайлбал, Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаарх Улсын Их Хурлын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байна гэв. Түүнчлэн Истанбул хотын даргаар ажиллаж байхдаа нийтийн тээврийн асуудлыг хэрхэн шийдэж байсан туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн хөдөө аж ахуйн салбар, түүхий дотор мах, махан бүтээгдэхүүний импорт хийх боломжийг судалж үзэхээ амлалаа.

   М.Энхболд, Р.Т.Эрдоан нар ирэх онд тохиох, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, илүү өндөр түвшинд хүргэсэн, тодорхой томоохон үр дүн гаргасан амжилтаар угтахын тулд энэ өдрөөс эхлэн хоёр тал хичээн чармайх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа тэмдэглэлээ.

   Энэ өдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболд тус хотод буй Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнд зочилж, Эзэн Богдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрбээр энэхүү хүрээлэнг бий болгох, хөшөө босгох санаачилгыг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа гаргаж байжээ. Энэ нь Чингис хааны гадаад орон дахь анхны хөшөө болж байсан түүхтэй юм.

 

Үзсэн: 1223

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна