“Их хотын бүсгүйчүүд- 2018” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Салбар бүрээс ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан нийслэлийн шилдэг 8 эмэгтэйд шагналын гардуулан өгөв.
“Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн чуулганыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэй оролцов.
Уг арга хэмжээний гол зорилго нь хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэддээ, залуу хойч үедээ сурталчилан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байлаа.Энэ үеэр нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулсан.
Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны ажилтан, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Нараннар шалгарсан юм.
Үзсэн: 1140
Tweet