Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

САЙД Д.СУМЪЯАБАЗАР ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН САЙД НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО


Densmaa 2018-03-09 03:03

Ирээдүйн уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нийгмийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, олон нийт, уул уурхайн компаниуд хоорондын “итгэлцэл” чухлыг онцоллоо.

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Олон улсын уул уурхайн сайд нарын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Торонто хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалтын үеэр тохиосон уг дээд хэмжээний уулзалтад 28 орны уул уурхайн асуудал эрхэлсэн сайд нар оролцов.

   Ирээдүйд уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн эдийн засаг, нийгмийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, олон нийт, уул уурхайн компаниудын хоорондын “итгэлцэл” чухал болохыг тус уулзалт онцоллоо.

    Мөн Засгийн газар, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын хоорондын харилцаа буурч, улам бүр бэрхшээлтэй болж байгаа тухай онцлон дурдсан. Үл итгэлцэл нь хөрөнгө оруулалтад хамгийн том саад болж байгааг ухамсарлаж, итгэлцэл, нийтлэг зорилгод үндэслэсэн хамтын ажиллагааны шинэ загвар бий болгох хэрэгцээ, шаардлага байгааг уулзалтад оролцогчид хүлээн зөвшөөрлөө.

Үзсэн: 1182

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна