Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР” нийслэлд болно


Densmaa 2018-02-23 05:02

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баяр 18 дахь жилдээ.

   Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хаврын бүргэдийн баяр”-ыг ирэх сарын 4-5-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад болох гэж байна. Жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээний нэг болох Бүргэдийн баяр нь казах үндэстний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сурталчлах, сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор 2000 оноос зохион байгуулагдаж ирсэн. Бүргэдийн баярт хүрэлцэн ирснээр бүргэдчдийн жагсаал, көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомуудыг сонирхож болохоос гадна үндэсний хувцсаараа гоёсон найрсаг зочломтгой казах хүмүүстэй уулзаж, казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой. Мөн баярын үеэр бүргэдээр хэрхэн ан хийдгийг үзүүлж сонирхуулах юм байна. Бүргэдээр ан хийх уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсч, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэсэн байдаг.

Үзсэн: 1524

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна