Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Д.Цогтбаатар сайд Япон улсад айлчилж байна


Densmaa 2018-02-22 05:02

Монгол, Японы "Стратегийн түншлэл"-ийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах нь чухал.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон Улсад хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна. Түүний Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр  болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах юм. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн  Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зарим удирдлага, гишүүд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын удирдлагуудтай тус тус уулзах юм. Түүнчлэн Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэх юм байна.

Үзсэн: 1268

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна