Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

ЧЕХИЙН ЭЛЧИН САЙД ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАВ


Densmaa 2018-02-21 05:02

Энэ оны 4-р сард Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7-р хуралдаан болно.

   Чех Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Орхон аймагт ажиллалаа. Түүнийг аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзжээ. Ноён Ийржи Бродский уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Эрдэнэт уулын ордыг анх Чех Улсын хайгуулчид олж нээсэн байдаг. Энэ утгаараа миний бие орон нутаг дахь анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэлж байгаадаа баяртай байна. Энэ онд Чех Улсаас Эрдэнэт хотод эрүүл мэндийн бичил төсөл хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан. Мөн энэ оны 4-р сард Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7-р хуралдаан болно. Энэ үеэр Чех Улсаас Монгол Улсад хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг болох “FINE EP” компанийн хэрэгжүүлж буй төсөл яригдана гэж бодож байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут тус улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Үзсэн: 1340

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна