Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүн амын сангийн суурин төлөөлөгч Баян-Өлгий аймагт ажиллалаа


Densmaa 2018-02-20 04:02

НҮБ-ын Хүн амын сангийн “Улс орныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийлээ.

   Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара тэргүүтэй төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллалаа. Уулзалтын эхэнд Хатагтай Наоми Китахара НҮБ-ын Хүн амын сангийн “Улс орныг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулга хийсэн байна.

   Үүний дараа аймгийн удирдлагууд  НҮБ-ын Хүн амын сангийн эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр өндөр байсныг онцолж эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хангамжийг сайжруулах, өсвөр үеийн жирэмслэлт, үр хөндөлтөөс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж  тохиролцоонд хүрлээ.

   Уулзалтын төгсгөлд Наоми Китахара Эх нярайн эндэгдлийг бууруулах нь НҮБ-ын Хүн амын сангийн гол зорилтын нэг гэдгээ хэлж Эх нярайн тусламжид дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй цаашид урьдчилан сэргийлэх талаас нь анхаарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо илэрхийлжээ.

   Тодруулбал, НҮБ-ын Хүн амын сан нь Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд Залуучуудын хөгжлийн төв байгуулан санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлж залуучуудыг нийгэмшүүлэх, боловсрол олгоход тусалж хамтран ажиллаж байгаа юм.

Үзсэн: 1310

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна