ХӨВСГӨЛ НУУРЫН БАРУУН ЭРГЭЭР 40 КМ АВТО ЗАМ БАРИНА
Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 шоо м-ээс дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулана.
Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжүүлэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 38 сая ам.доллароор Хөвсгөл далайн аялал жуулчлалын бүсэд цогц төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэл зургаан метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам, 150 машины зогсоол, явган хүний зам, дугуйн замтай болох юм. Мөн Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 шоо м-ээс дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Хатгал, Ханх сумдын хог хаягдлын цэгийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинэчлэх, Эгийн голын гүүрийг шинэчлэн барьж байгуулах зэрэг ажлуудыг дээрх хөрөнгөөр хийх юм байна.
Үзсэн: 1950
Tweet