МОНГОЛ, КАНАДЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТ БОЛОВ
2018 онд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Монгол, Канадын харилцааны түүхэн хөгжлийг харуулсан зургийн үзэсгэлэн гаргана.
Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн нээлтийн арга хэмжээ боллоо.
Монгол Улсын хувьд Канад нь Хойд Америк дахь чухал түнш, гуравдагч хөрш төдийгүй томоохон хөрөнгө оруулагч, манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж өдгөө өргөн хүрээнтэй түншлэлийн түвшинд хүрсэн зэргийг арга хэмжээний нээлтийн үгэндээ сайд Д.Цогтбаатар онцолсон байна. 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 онд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах, Монгол, Канадын харилцааны түүхэн хөгжлийг харуулсан зургийн үзэсгэлэн гаргах, харилцаа, хамтын ажиллагааны тухай ТВ нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэх зэрэг улс төр, соёл, урлагийн арга хэмжээг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үзсэн: 1362
Tweet