Пүрэв, 4-р сар 10, 2025 01:43:03
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 09-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНАСАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА


Densmaa 2018-02-05 05:02

Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

   Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гын урилгаар 2 дугаар сарын 3-6-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийх юм. Энэ жил Монгол, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНАСАУ-д 2010 онд, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад 2015 онд тус тус айлчилж байжээ.

Үзсэн: 1476

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: