“МОНГОЛ УЛСЫН ГАДААД СУРТАЛЧИЛГАА-ОРЧИН ҮЕИЙН УРЛАГ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Монгол Улсыг гадаадад сурталчлах нь төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа чухал.
Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын гадаад сурталчилгаа – Орчин үеийн урлаг” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо. Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт БСШУСЯ, соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлэгийн үеэр Монголын орчин үеийн урлагийн өнөөгийн байдал, цаашдын зорилго, уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадвар болон орчин үеийн урлагаар дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлах, монгол хүний үнэ цэнийг өсгөхөд төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг асуудлаар өргөн хүрээнд нээлттэй санал солилцлоо.
Үзсэн: 1167
Tweet