Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

10 жилийн хугацаанд нийт 1.4 сая га ойн талбай түймэр зэрэг сөрөг нөлөөлөлд өртсөн байна


Densmaa 2018-01-30 05:01

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцэд ойн хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшнийг хүргүүлсэн анхны тайгын ой бүхий улс боллоо.

    НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн дагуу Байгаль орчин, Аялал жуулчлалын яам нь Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Үндэсний REDD+ хөтөлбөрийн бэлтгэл үе шатыг UN-REDD хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. 

    Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр эхлэхэд Техникийн ажлын хэсэг байгуулагдсан төдийгүй тус ажлын хэсэг нь Ойн суурь түвшин  болон Үндэсний ойн мониторингийн системийг амжилттай хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй ажиллаж байна. Үүний үр дүнд Ойн суурь түвшний тайлангаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцэд амжилттай хүргүүлээд байна.  Энэ удаагийн уулзалт нь хоёр үндсэн зорилготой. Ойн суурь түвшнийг тооцсон судалгааны үр дүн болон хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөөг танилцуулна. Мөн Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөрийн зүгээс хийгдсэн төслийн хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээний үр дүнг танилцуулах юм. Үндэсний ойн мониторингийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг болох ойн тооллогын ажлыг цаашид хэрхэн үр дүнтэй, тогтвортой байдлаар хэрэгжүүлэн авч явах вэ? гэсэн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

   

Үзсэн: 2551

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна