“УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2018” БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛНО
Өнгөрсөн онд мянга гаруй бизнес, аж ахуй нэгжийн төлөөлөл “Улаанбаатар хөрөнгө оруулалт” бизнес чуулга уулзалтанд оролцож байжээ.
НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ зохион байгуулна. Улаанбаатар хотын худалдааны танхимын санаачлагаар зохион байгуулагддаг энэхүү форум нийслэл болон хувийн хэвшил тэдний асуудал бэрхшээл, шийдэх арга замаа дүгнэн хэлэлцдэг томоохон чуулга уулзалт болон өргөжиж зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгөх юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид оролцоно.
Үзсэн: 1523
Tweet