Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

С.ЧИНЗОРИГ САЙД ПОЛЬШИЙН СЕНАТЫН ДЭД МАРШАЛТАЙ УУЛЗЛАА


Densmaa 2018-01-25 04:01

Польшид өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 500 евро, харин дундаж цалин 1200 евро байдаг.

   Польшийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн 2017 онд 4,9 хувьтай гарсан төдийгүй Европын Холбооны улсуудаас эдийн засаг хамгийн тогтвортой өндөр өсөлттэй орноор тодроод байна. Тиймээс тус улсад монгол иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын ажиллах хүч гаргах тусгай гэрээний дагуу хөдөлмөр эрхлэх боломжийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг БНПУ-д хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд Сенатын дэд маршал Мариа Софиа Кочтой уулзах үеэр хөндөж ярилцлаа.

  Сүүлийн жилүүдэд Польшийн иргэд Европын Холбооны цалин өндөртэй бусад улс оронд ажиллахыг илүүд үзэх болжээ. Гэтэл гадагшаа ийн олноор гарах болсон нь Польшийн хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Хэдийгээр энэ нь нэг талдаа эдийн засгийн тогтвортой өсөлтийг удаан хадгалах ч өсөлтийг дагаад ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэлийг бий болгоод байгаа юм. Польшийн хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч хамгийн их эрэлттэй болсон тул энэ орон зайд монголчуудыг авч хөдөлмөр эрхлэх боломж олгох асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал тавихыг С.Чинзориг сайд Сенатын дэд маршал Мариа Коцаас хүссэн юм. Польшид өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 500 евро, харин дундаж цалин 1200 евро байгаа бөгөөд Европын Холбооны бусад оронтой харьцуулахад бараа бүтэгдэхүүний үнэ, үйлчилгээний төлбөр, амьдралын өртөг харьцангуй хямд, хүн амьдрахад таатай улс орнуудын тоонд багтдаг болсон.

 

Үзсэн: 1419

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна