“Шүд эрүүл бол бие эрүүл”
“Эрүүл биеэ эс асарвал Хэзээ нэгэн цагтаа Өвчин олсны хойно гэмшинэ”.
Манай ард түмэн: “Эрүүл биеэ эс асарвал Хэзээ нэгэн цагтаа Өвчин олсны хойно гэмшинэ” гэж хэлэлцэж ирсэн.
Өвчинд сайн муу, сайхан муухай гэж байхгүй боловч мянган өвчний дундаас монголчууд махнаас нүд, яснаас шүд хэцүү хэмээн онцолж ирсэн.
Чухам яагаад энэ хоёр өвчнийг онцолсныг сайн мэдэхгүй ч нүд болон шүдээ хамгаас чухалд эрхэмлэж явахыг сануулсан бизээ.
Сүүлийн үед монгол оронд шүдний өвчлөл ихэслээ гэж дуулдах болсон. энэ нь бидний амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбож үздэг.
Гэтэл бидний эмээ өвөө нар шүд өвдөнө гэдгийг мэддэггүй байсан тухай ярьдаг. Тэр үед шүдээ яаж хамгаалдаг байсан тухай сонирхоход:
"Шүдээ хамгаалъя гээд тусгай хоол унд хэрэглээд байсангүй ээ. бидний хэрэглэж байсан хоол унд гэвэл, хаа ганц л олдохоос одоогийнх шиг хүүхдээ уйлах тоолонд чихэр авч өгөөд байсангүй.
Тэхээр шүд, ясанд сүү, цагаан идээ сайн гэдэг нь биднээс харагдаж байна. Дээр нь шүдээ жамц давсаар зайлдаг даа" гэсэн юм.
Энэ бол шүд хамгаалах монгол уламжлалт арга юм.
Монгол хүний хоолны онцлогоос шалтгаалан агт араа гарна. Зажилуур ихтэй хоол нь эрүүний хөгжлийг бий болгож байдаг. Тиймээс монгол хүнд агт араа ургадаг. Хатуу хоол идэхгүй бол эрүүний хөгжил өдөөгдөхгүй. Эрүүний хөгжил муутай хүнийг харахад эрүү жижигтэй байдаг. Биеийн тамир хийдэггүй хүн ямар байдаг билээ. Түүнтэй адил. Тийм учраас эрүүний хөгжил муугаас болоод агт араа гарч чаддаггүй. Монгол хүнийх бол хоолныхоо онцлогоос агт араа ургадаг энэ нь монгол хүний шүдний онцлог.
Тэгвэл Нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Аглаг талдаа адуу малаа хариулж явсан монголчууд нүүдлийн байдлаас суурьшмал хэв маягт шилжлээ. Нүүр ам судлалын салбарт энэ байдал шүдний цоорол байдлаар илэрч байна. Шүдний цоорол монголчуудын дунд төдийгүй дэлхий нийтийг хамарч байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааралдаа авч 2020 он гэхэд “Шүд цоорох өвчнийг” устгах уриалга гаргасан.
Энэхүү уриалгад МУ нэгдэж байгаа юм. Монголын эмч нар нэн түрүүнд шүдний өвчний шалтгааныг тогтоож, нийт хүн амын дунд судалгаа явуулж, МУ Засгийн газраас “Амны хєндийн эрvvл мэнд” хєтєлбєрийг хоёр удаа хэрэгжvvлсэн. Хэдий энэ нь vр дvнгээ єгсєн боловч євчлєлийг хvссэн хэмжээнд бууруулж чадаагvй. Үvний шалтгаан нь амны хєндийн євчлєлийн талаархи судалгаа байхгvйтэй холбоотой гэлээ.
Шүдний өвчин, түүний шалтгааныг олохын тулд өөрийн 20 гаран жилийн хөдөлмөрөө зориулж байгаа эмчийн нэг нь Цэрэнсодномын Базаррагчаа. Тэрбээр 1997 онд Японы Нүүр ам судлалын салбараас АУ-ны доктор хамгаалсан анхны эмч. Базаррагчаа эмч Окаяамагийн Анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн шүдний тэнхимд 5 жил ажиллахдаа шүдний цоорол, түүний шалтгааныг олж тоогтоожээ. Ингээд та бүхэн Шүдний их эмч, амны хөндийн микробиологч Ц.Базаррагчаа эмчийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Базаррагчаа: Миний докторын гол судалгааны ажил бол шүд цоорох өвчнийг үүсгээд байгаа толгой бактери нянг нарийвчлан судлах байсан. Тэгээд судалгааны явцад шүдийг өвчлүүлээд байгаа энэ нян нь хүн хүнд өөр байдалтай байдаг юм байна гэдгийг олоод цааш явсан. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн араншинтай юм байна. Тухайлбал нэг айлын гурван хүүхэд байхад гурван өөр зан араншинтай байдаг шиг шүдний нян мөн адил. Үүнийг өөрийн шинжлэх ухааны ажлаар баталж, энүүгээрээ дэлхийн шүд судлалд анх удаа шүдний нянг араншинтай нь холбож судласан түүх болсон. Намайг энэ онолоо батлаад явж байхад манай багш хэлж байсан. Нээрээ миний шүд цоордоггүй ш дээ гэж. Миний нянг авч судлаж үзээч гэж байсан.
Орчин үед шүд цоорох өвчнөөс гадна аюул дагуулаад байгаа нэг асуудал нь буйлны үрэвсэл. Энэ бол Дэлхийн амны хөндийн нян судлаачдын толгойны өвчин болоод байна. Буйлны үрэвсэл бол халдварт өвчин. Амнаас аманд дамждаг. Монголчууд ярьдаг. Миний шүд цоорохгүй байж байгаад уначихдаг. Шүдний хөгз, чулуу нь тэр чигээрээ нян. Мөн шүдээ угаахад цус гараад байгаа энэ шинж тэмдэг нь буйлны үрэвслийн анхны шинж тэмдэг. Хэрвээ ингэж удаан явах юм бол цаашдаа маш олон төрлийн өвчний эх үүсвэрийг бий болгож байна гэсэн үг. Үүнийг дэлхийн нүүр ам судлалын анагаах ухаан батласан гэж Ц.Базаррагчаа эмч ярьж байна. Аюулт өвчнийг оношлоод зогсохгүй түүнийг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эмчлэх буйлны доктор буюу “Жинжита” ам зайлах бэлдмэлийг Ц.Базаррагчаа эмч гарган аваад байна.
Базаррагчаа: Манай монголчууд байгалийн гаралтай ямар зүйлээр эмчилж байв гэдгийг, японд аваачиж судласан. Тэгээд анхны туршилтаа тавиад үр дүнгээ үзэж байсан. 2004 онд Монголдоо ирээд түүнээс хойш арав гаран жил буйлны үрэвслийг анагаах энэ бэлдмэлээ гаргаж авах гэж ажилласан. Тэгээд “Жинжита” гэдэг байгалийн гаралтай бэлдмэлийг гаргаж авлаа. Тухайн үед буйлны маш их хүнд хэлбэрийн үрэвсэлтэй хүнээс нянгийн нь аваад туршиж үзэхэд нян бүрэн дарангуйлсан үр дүн үзүүлсэн.
Дэлхийн нян судлалд тавигддаг бүхий л судлагаанд энэ бэлдмэл хамрагдсан. Дэлхий дээр хорвуу чанар ямар байна, тэгээд амьтан дээр туршсан байдлыг маш өндөр түвшинд авч үздэг. Үүнийг давсан эм бэлдмэл өндөр зэрэглэлд хамаарагддаг. “Жинжита” энэ бүх судлагааг давж гарсан. Дэлхийн голден стандарт гэж байдаг. Энэ зэрэглэлийг хангалаа. Өөрөөр хэлбэл, асар хорвуу чанар багатай гэсэн үг. Энэ бүх чанарыг хүний ч өмнө ам бардам хэлэх эрхтэй болсон доо баяртай байна.
Сүүлийн 20 гаран жилд амны хөндийг өөр түвшинд эмчилдэг болов. Таны буйлны үрэвсэл нянгийн гаралтай байна уу үгүй юу гэдгийг микрокопоор хараад оношилж байна. Энэ оношилгоо хөгжөөд 20 жил болж байгаа бол 2017 оноос Монголд энэхүү эмчилгээг нэвтрүүлээд байна. Мөн шүдний чулууг эмчлэх арга технологийг өөрчилж, илүү боловсронгуй болголоо. Шүдний чулууг авч байхдаа нян бактерийг нь газар дээр нь устгадаг энгийн технологийг монголдоо нэвтрүүлээд явж байна. Тэхээр шүдний чулуу авахын зэрэгцээ буйлны үрэвслийг давхар эмчилдэг шинэ технологийг Монгол эмч бий болголоо.
Орчин үед хүмүүс брэндийн хувцсаар бус эрүүл мэндээрээ гоёх болсон. Ялангуяа нүүр дүүрэн сайхан инээмсэглэл шүднээс шууд шалтгаалах учир шүдэн дээрээ маш их анхаарал тавьж, шүдний эрүүл мэндийг сахих болсон. Хэн эрүүл мэндээ хэрхэн анхаарч явдгийг түүний шүднээс мэдэж болно гэж эмч онцолж байна.
Үзсэн: 6458
Tweet
NominErdene
27 Apr 2018 02:54:51
sain baina uu, ene uusmal emiin sanguudaar hudaldaalj bga bolov uu