Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ГАЗРЫН БҮСИЙН ТӨВИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ


Densmaa 2018-01-24 04:01

Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь бүс нутагтаа үлгэр дууриал болж байдгийг тэмдэглэв.

   Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон Далайн бүсийн төвийн дарга Лоретта Хиебер-Жирардет-ыг хүлээн авч уулжээ. Уулзалтын эхэнд дэд сайд Б.Батцэцэг манай улс гамшгийн эрсдлийг бууруулах талбарт НҮБ-тай нягт хамтран ажилладаг. Энэ чиглэлээр тус байгууллагаас тууштай тусламж дэмжлэг үзүүлдэгт талархлаа илэрхийлсэн байна. Гамшгийн эрсдлийг бууруулах асуудал нь дэлхийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн чухал хэсэг тул манай улс энэ чиглэлээр дотооддоо анхаарах төдийгүй олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьдог. Үүний нэг тод илрэл нь энэ оны 7 дугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг зохион байгуулах гэж байгаа явдал юм. Хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад тус яамны зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг дэд сайд Б.Батцэцэг цохон тэмдэглэжээ.

   Бүсийн төвийн дарга Лоретта Хиебер-Жирардетын зүгээс НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын хамтын ажиллагаа, хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаад талархахын зэрэгцээ Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь бүс нутагтаа үлгэр дууриал болж байдгийг тэмдэглэсэн байна.

Үзсэн: 1175

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна