"Тогтвортой хөгжлийн гарц-Чанартай боловсрол"
Зөвлөгөөний дараа хэлэлцсэн асуудал бүрээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хамтдаа хэрэгжүүлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагчдын “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор боллоо.
Багш нарын улсын II зөвлөгөөнд Монгол улсын их хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ”Тогтвортой хөгжлийн гарц нь чанартай боловсрол” гэдгийг хэлсэн үгэндээ тэмдэглэж байв.
Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа, улсын зөвлөгөөнийг 1 удаа хийжээ.
“Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн нь туулсан замнал, хүрсэн ололт, амжилтаа бахархан дүгнэсэн баяр, ёслол-хүндэтгэлийн арга хэмжээ биш. Харин асуудлаа бүх нийтээрээ илэн далангүй, нээлттэй хэлэлцсэн, туршлага, сургамжаа харилцан хуваалцсан, шийдэл, гарцыг хамтдаа шүүн тунгаасан, ажил хэрэгч уулзалт-зөвлөгөөн байна гэдгийг салбарын сайд онцлов.
Үзсэн: 1138
Tweet