Францын мэс заслын академийн хүндэт гишүүн Ж.Чинбүрэн
Элэгний мэс ажилбарыг дэлхийн стандартаас хоёр дахин бага эрсдэлтэйгээр гүйцэтгэсэн Монгол эмч.
ХҮСТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр дэлхийн шилдэг мэс заслын эмч нарт олгодог Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн юм.
Ж.Чинбүрэн эмч “Элэгний төв хэсэгт байрлалтай хорт хавдрыг хялбаршуулсан аргаар тайрах нь” сэдвээр докторын сэдэв зэрэг хамгаалж, 800 гаруй мэс ажилбарын үр дүнг дэлхий дахинд харуулжээ. Түүнчлэн Францын мэс заслын техник, аргачлалыг Монголд төдийгүй гадны улсуудад сурталчлан таниулсан, элэгний мэс ажилбарыг дэлхийн стандартаас хоёр дахин бага эрсдэлтэйгээр гүйцэтгэсэн, олон шавь төрүүлсэн үндэслэл шалгуураар тус шагналыг хүртсэн билээ.
Эртний академийн Хүндэт гишүүний дипломыг Ази тивээс 2 хүн авсны нэг нь Японы мэс засалч, 2 дахь нь Ветьнам улсын Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг Макучи нар болж байсан бол 3 дах нь Монголын мэс засалч Ж.Чинбүрэн боллоо.
Үзсэн: 995
Tweet