МҮХАҮТ ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Ирэх зургаадугаар сард Хянган аймгийн Рашаан хотод Орос, Монгол, Хятад улсын 3 талт уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулана.
МҮХАҮТ ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооноос Бүс нутагт зохион байгуулдаг 10 үзэсгэлэнд МҮХАҮТ оролцох, Өвөрмонголын Хөх хотод зохион байгуулдаг 10-нд үзэсгэлэнд хөнгөлөлттэйгээр оролцуулах, хамтран бизнес форум зохион байгуулах, арбитрын чиглэлээр хамтарч ажиллахаас гадна хурал уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар боллоо. Мөн ирэх зургаадугаар сард Хянган аймгийн Рашаан хотод Орос, Монгол, Хятад улсын 3 талт уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулахаар тохиролцсон байна.
Үзсэн: 1316
Tweet