Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Дэлхийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2018-01-12 03:01

25 сая доллар, мэргэжил, техникийн туслалцаа үзүүлэх дөрвөн жилийн хугацаатай төслийг тус банкнаас хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллана.

   УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өчигдөр Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүсийн  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын менежер Филип Окейфийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон, нийгмийн халамж, тэтгэврийн шинэчлэлийн тогтолцоо, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон байна. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан төслүүдийг үргэлжлүүлэх хүсэлт тавьсан. Мөн мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуучуудыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарч буйтай холбогдуулан энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал тавилаа.

   Дэлхийн банкны Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази болон Номхон далайн бүсийн  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын менежер Филип Окейф Байнгын хорооны даргын тависан хүсэлттэй ирэх хоёрдугаар сард Монгол Улс даяар хэрэгжүүлж эхлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зорилго нийцэж байгааг хэлээд төслийн талаар танилцуулсан. 25 сая ам.доллар, мэргэжил, техникийн туслалцаа үзүүлэх дөрвөн жилийн хугацаатай төслийг тус банкнаас хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэгчээр Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яам ажиллах юм.

Үзсэн: 1218

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна