Гадаад валютын улсын нөөц ГУРВАН ТЭРБУМ ам.долларт хүрлээ
Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан нь гадаад валютын нөөц өсхөд нөлөөлжээ.
Гадаад валютын улсын нөөц 2017 оны арванхоёрдугаар сарын сүүлийн байдлаар 3 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 2.5 дахин, өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн дүн гарчээ. Нөөц нэмэгдэхэд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 20 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөрөнгийн захад “Хуралдай”, “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, санхүүжилт татсан. Мөн ОУВС-гийн донор орнуудаас 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн зэрэг нь голлон нөлөөлсөн гэж Монголбанк мэдээллээ.
Үзсэн: 1293
Tweet