ИХ МАСТЕР Д.МӨНГӨНТУУЛ “SUNWAY SITGES OPEN” ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ
Их мастер Б.Мөнгөнтуул тус тэмцээнд есөн өрөг тоглохдоо дөрөв хожиж, дөрөв тэнцэн, зургаан оноотой тэргүүлжээ.
Шатрын олон улсын их мастер Б.Мөнгөнтуул Испанийн Ситмэс хотноо болсон “Sunway Sitges open” олон улсын нээлттэй тэмцээнд түрүүллээ.
Тэрээр есөн өрөг тоглохдоо дөрөв хожиж, дөрөв тэнцэн, зургаан оноотой тэргүүлсэн байна. Их мастер Б.Мөнгөнтуул энэ тэмцээний өмнө Английн Лондон хотноо болсон “London chess classic” олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Түүний хувьд багагүй хугацаанд завсарлаад байсан хэдий ч олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, чансааны оноогоо ахиулж эхэллээ.
Үзсэн: 1437
Tweet