Архивын үйл ажиллагаанд шилдэг технологийг нэвтрүүлнэ
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар болон www.lavlagaa.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан 9,742 иргэнд 21 нэр төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийслэлийн архивын газар 2018 оныг “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил” болгон зарлахаар төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд архивын баримт бичгүүдийг цахимжуулах ажлыг үргэлжлүүлэх, дүүргүүдэд архивын тасаг ажиллуулах, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулах аж.
Мөн архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг технологийг нэвтрүүлэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Тус байгууллага энэ онд иргэдийн ажилласан жил тогтоохтой холбогдох бичиг баримтуудын 98 хувийг цахимжуулжээ.
Үзсэн: 1083
Tweet