Энэ онд нийт 24 мянган тонн адууны мах экспортолсноос 18 мянган тонныг нь БНХАУ-д нийлүүлжээ
Манай улс 2017 онд 111 тэрбум төгрөгийн мах экспортолсон байна.
Монгол Улс энэ онд 26.8 мянган тонн мах экспортолжээ. ОХУ-д үхрийн мах, БНХАУ-д адууны мах нийлүүлсэн байна. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл 111 тэрбум төгрөгийн мах экспортод гаргажээ. Өөрөөр хэлбэл энэ онд нийт 24 мянган тонн адууны мах экспортолсноос 18 мянган тонныг нь БНХАУ-д нийлүүлжээ. Энэ нь 2016 оноос гурав дахин өссөн дүн юм. Улмаар энэ онд экспортолсон 560 тонн үхрийн махыг зөвхөн ОХУ-д хөлдөөж нийлүүлээд байна. Харин 2400 тонн хонь, ямааны махыг Иран, Катар улсад нийлүүлжээ. Мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй 12 компанийн БНХАУ-д мах экспортлох зөвшөөрөл шинэчлэгдэн батлагдахаар болжээ.
Үзсэн: 1253
Tweet