Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шинэ Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томиллоо


Densmaa 2017-12-26 05:12

Европын холбооны Зөвлөл Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг хариуцаж ажиллана.

  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томиллоо.

   Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Сангийн яамны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин Сайд  уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх ил тод байдал болон мэдээлэл солилцооны тухай Дэлхийн форумд” Монгол Улс гишүүнээр элсэх, “Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын Татварын асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид” нэгдэн орох чиглэлээр ажиллах юм. Түүнчлэн “Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын суурь стандартуудыг Монгол Улс хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин Сайд ажиллана.

   Б.Мандахбилэг нь төрийн албанд 26 жил, дипломат албанд 19 жил ажилласан туршлагатай төрийн албан хаагч юм.

Үзсэн: 1300

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна