Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

CNN АГЕНТЛАГ Н.ТҮВШИНБАЯРЫГ ОНЦЛОВ


Densmaa 2017-12-22 05:12

Анх 18 настай байхдаа Азийн наадмын тоглолтыг үзсэнээр жүдоч болохоор шийджээ.

   Дэлхийн томоохон мэдээллийн агентлагийн нэг болох CNN агентлаг “Жүдогийн домог”, “Монгол улсын жүдогийн билгэ тэмдэг” хэмээн МУГТ Н.Түвшинбаяр аваргыг онцолжээ. Жүдо бөхийн спортоор хожуу хичээллэсэн ч найман жилийн дотор олимпийн аварга болсон тэрбээр энэ жил дэлхийн аваргаас анхны медалиа авсан. Тэр дундаа хамгийн хүнд жинд буюу +100 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэн юм.

  Н.Түвшинбаяр аваргын тухай “Булган аймгийн малчин гэр бүлд төрж өссөн тэрээр их тал нутагт барилдаж өссөн. 18 настай байхдаа Азийн наадмын тоглолтыг анх үзсэнээр жүдоч болохоор шийджээ. Тэр цагаас хойш ердөө зургаан жилийн дараа Хятадад болсон олимпийн их наадмаас алтан медаль хүртсэн. Мөн Лондонгийн олимпийн наадамд бэртэл авсан ч мөнгөн медалийн эзэн болсон. 2017 оны дэлхийн аваргад +100 кг-д өрсөлдөж, өөрөөсөө илт том бөхчүүдтэй барилдаж, хүрэл медаль авсан” гэж онцолжээ.

Үзсэн: 1492

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна