Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сургуулиудад хөгжмийн иж бүрэн танхим байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ


Densmaa 2017-12-21 05:12

Төслийн хүрээнд 1070 сурагчтай 127 дугаар сургуулийн хөгжмийн танхимийг олон улсын стандартын дагуу тохижуулж, хөгжмийн зэмсгээр хангаж, хөгжмийн багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулах юм.

   Шинэ жилийн босгон дээр Баянзүрх дүүргийн 127-р дунд сургууль дээр Австралийн Засгийн газар болон Зориг сангаас хэрэгжүүлж байгаа “Хөгжмийн ертөнц” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

   Тус төсөл нь урлаг-хөгжмийн боловсролоор бидний хойч ирээдүй болсон хүүхэд хөгжих орон зайг бий болгохоор зорьж буй юм. Хөгжим нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлж, өөрийгөө болон бусдыг ойлгох чадварыг эзэмшүүлж, хүмүүнлэг иргэн болон төлөвшихөд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс хөгжмийн зэмсгээр тоглож сурах боломж хомс, алслагдсан сургуулийн хүүхдүүдэд урлагийн боловсрол эзэмших орчинг бүрдүүлэн өгч, авъяас билгийг нээх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Үзсэн: 1542

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна