Оны “Тэргүүний залуу эмч”-ийг тодрууллаа
Дүрс оношилогоо, уламжлалт эмчилгээ, мэс засал, сэтгэц, хавдар, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 22 төрлөөр шилдгүүдийг тодрууллаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй оны шилдэг залуу эмч шалгаруулах “Үндэсний Эрүүлийг сахигч” ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хорооны дарга Ж.Амарсанаа, “Манай улсын эрүүл мэндийн салбарын ажиллах гол хүчийг залуучууд бүрдүүлж байна. Тиймээс МЗХ-ноос залуу эмч нарынхаа хөдөлмөрийг үнэлж, цаашдынх нь ажилд урам нэмэх үүднээс Үндэсний эрүүлийг сахигч нарыг хоёр дахь жилдээ шалгаруулж байна. Та бүхэн эрүүл мэндийн салбарт төдийгүй нийгмийн эрүүл мэндийн талаас нь онцгой анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд хүчин зүтгээсэй гэж хүсч байна” гэв.
“Үндэсний эрүүлийг сахигч” шагналд ажил мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч зэрэг шалгуур болзлыг хангасан 40 гаруй шилдэг эмч нар материалаа ирүүлсэн юм.
Үүнээс Эмгэг судлалын үндэсний төвийн эмгэг судлаач эмч О.Энхээ, УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн ахлах зэргийн эмч О.Мөнгөнчимэг, Баянзүрх эмнэлэг ХХК-ийн уушгины их эмч Д.Адьяасүрэн, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зүрх судасны их эмч Н.Баярмаа нарын арван эмч оны шилдгээр шалгарч МЗХ-ны “Тэргүүний залуу эмч” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Үзсэн: 1188
Tweet