Ням, 4-р сар 6, 2025 21:35:48
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 06-04-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

БОЛОР ЦОМЫН ЭЗЭН М.ОТГОНБАЯР


Densmaa 2017-12-18 04:12

“Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ Ховд аймгийн Дуут сумын уугуул, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр тодорлоо.

   Төрийн шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлний 100 жилийн ойд зориулсан “Болор цом- 35” наадам өнгөрөгч баасан гаригт Алтай хотод боллоо. Наадмын эхний шатанд 32 найрагч үлдсэнээс сүүлийн шатанд О.Цэнд-Аюуш, М.Отгонбаяр, Х.Нямхишиг, Б.Ганхүрэл, Х.Одгэрэл нарын таван найрагч үлдсэн юм. Ингээд “Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ Ховд аймгийн Дуут сумын уугуул, яруу найрагч М.Отгонбаяр Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчаар тодорлоо.

     Наадмын дэд байрт Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, яруу найрагч Х.Нямхишиг шалгарсан бол гуравт “Болор цом” наадамд олонтоо тавд үлдэж, дэд байрын эзэн, Монголын үндэсний радиогийн сэтгүүлч, яруу найрагч О.Цэнд-Аюуш орсон юм.

Үзсэн: 1496

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (46)

Хэл солих: