Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ


Densmaa 2017-12-18 04:12

"Монгол малыг эрүүлжүүлэх хоёр дугаар шатны хөтөлбөр"-ийг эрчимтэй үргэлжлүүлэх тал дээр ОХУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтарч ажиллах хүслээ.

   ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийж, Москва хотноо Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыкотой уулзлаа. 

    ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр орны найрамдалт харилцааг бататгах, ялангуяа Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж байгаагаа уулзалтын эхэнд онцлон хэллээ. 

  Уулзалтын үеэр газар тариалангийн  бүсэд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүднээс ойн зурвас байгуулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх чиглэлд ОХУ-тай  хамтарч ажиллах боломжуудын талаар хоёр тал харилцан санал солилцлоо. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монголын Хөдөө аж ахуй болон Мал аж ахуйн салбарын хөгжилд онцгой ач холбогдол бүхий 'Мал, амьтны эрүүл мэндийн тухай', 'Малын генетик нөөцийн' тухай хуулиудыг Монгол Улсын Их Хурал  шинээр баталсан тухай ОХУ-ын Хөдөө аж ахуйн орлогч сайд Е.В.Громыко тэргүүтэй албаны хүмүүст мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Энэ хүрээнд 'Монгол малыг эрүүлжүүлэх хоёр дугаар шатны хөтөлбөр'-ийг эрчимтэй үргэлжлүүлэх тал дээр  ОХУ-ын зүгээс дэмжлэг үзүүлж, үр дүнтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зөвхөн ОХУ-ын улсаас худалдан авах, шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины үлдэгдлийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх хүсэлтийг  ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг илэрхийлсэн юм. 

Үзсэн: 1338

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна