Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулж буй Азийн түншлэлийн хуралдаан үргэлжилж байна
Хуралдаанд 19 улсын засгийн газрын төлөөлөгч, НҮБ-ын 15 байгууллага, Засгийн газар хоорондын болон бүсийн хамтын ажиллагааны 15 байгуулла, хувийн хэвшлийн нийт 110 гаруй төлөөлөгч оролцож байна.
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулж буй Азийн түншлэлийн хуралдаан Тайландын Вант Улсын Бангкок хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус хуралдааныг Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа даргалж байгаа бөгөөд тэрээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 онд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлаар дамжуулан бүсийн түвшинд түнш байгууллагууд хоорондын зөвлөлдөх платформыг бүрдүүлэн, гамшгаас урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр Азийн бүс нутагт гарч буй туршлагыг судлах юм.
Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлыг ‘Гамшгаас урьдчилан сэргийлэх замаар Тогтвортой хөгжлийн ололтыг хамгаалах нь’ сэдвийн хүрээнд зохион байгуулна. Бүс нутаг, дэлхий дахинд гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох нь бүх нийтийг хамруулсан, тогтвортой хөгжлийг бий болгох үндэс суурь” гэдгийг онцолжээ.
Хуралдааны үеэр ОБЕГ-ын дэд дарга хурандаа Ц.Ганзориг “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад гарсан ололт амжилт, цаашдын төлөв”-ийн талаар танилцуулсан байна.
Үзсэн: 1200
Tweet