Монгол, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэв
Нидерландын Засгийн газрын тусламжаар тахийг монголд нутагшуулсны 25 жилийн ой тохиож байна.
Монгол, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан тус ЭСЯ-наас Гааг хотноо “Mongolia Diplomats Meet & Greet” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ арга хэмжээнд Нидерландын ГХЯ, Дипломат корпус болон олон улсын байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцсон байна. Арга хэмжээг нээж Элчин сайд О.Оч, Нидерландын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Питер Потман нар үг хэлжээ. Элчин сайд О.Оч хэлсэн үгэндээ Нидерландын талаас манай улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцад тусламж дэмжлэг үзүүлж байсанд талархал илэрхийлээд, эдүгээ хөдөө аж ахуй, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллаж байгаад баяртай байгааг онцолжээ. Нидерландын ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Питер Потман Нидерландын Сангийн сайдаар ажиллаж байсан Хэррит Залм Устаж үгүй болох аюулд ороод байсан тахийг Монголд дахин нутагшуулснаар эдүгээ 200 гаруй тахь Монголд нутагшиж байгааг онцлон тэмдэглэжээ. Энэ онд Нидерландын Засгийн газрын тусламжаар тахийг монголд нутагшуулсны 25 жилийн ой тохиож байна. Энэ төслийг санаачилсан Ингэ Боуман болон Аннэттэ Хрунэвэлд нар тус арга хэмжээнд оролцжээ.
Үзсэн: 1271
Tweet