ГАДААДЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД МОНГОЛД ҮНЭТ ЦААС ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ
Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дийлэнхийг алт, зэсийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд бүрдүүлж байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооноос давхар бүртгэлийн журмыг баталснаар гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монголд, мөн Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаадад үнэт цаас гаргах боломжтой болж байна. Одоогоор Канад, Хонгконг, Австрали, Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа юм. Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 компани Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд томоохон компаниудаас “Turquoise Hill Resources” компанийг онцолж болохоор байна. Тус компанийн “Оюу Толгой”-ийн гүний уурхайд хийсэн хөрөнгө оруулалт III улирлын эцэс гэхэд 1.9 тэрбум ам.доллар болжээ.
Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дийлэнхийг алт, зэсийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд бүрдүүлж байна. 11 компанийн талаас илүү хувь нь алт, зэсийн хайгуулын компаниуд байгаа юм.
Үзсэн: 1864
Tweet