Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Онцгой байдлын албанд нисдэг тэрэг нийлүүлэх асуудлыг судлахаар Францын төлөөлөгчид айлчилж байна


Densmaa 2017-11-30 08:11

БНФУ-ын төлөөлөгчдийн Монгол улсад хийж байгаа ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжтэй танилцах

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, БНФУ-ын Софема, Дэсотэл группуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНФУ-ын Софема, Дэсотэл  группуудын төлөөлөгчдийн Монгол улсад хийж байгаа ажлын айлчлалын гол зорилго нь Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, аврах болон гал унтраах ажиллагаанд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжтэй танилцах, Монгол Улсын Онцгой байдлын албанд нисдэг тэрэг ашиглах, гал унтраах, аврах үндсэн албаны автомашин нийлүүлэх төслийг санхүү, техникийн талаас эцэслэн шийдвэрлэхийн тулд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа юм. Төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ монгол орны нөхцөл, онцлог, аврагч, гал сөнөөгчдийн аврах ажиллагаа явуулахад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй газар дээр нь танилцах юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны төлөөлөл, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн холбогдох хүмүүстэй уулзаж, нисдэг тэрэг авчрахад тавигдах нөхцөл, татвар хураамж, сургалтын төв байгуулахад хууль эрхзүйн талаас тавигдах шаардлагыг судлах юм.

Үзсэн: 1104

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна