Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ДИЗАЙНЕР Б.НОМУНГЭРЭЛ ТАЙЛАНДЫН ТОРГОНЫ ШОУНД ОРОЛЦОВ


Densmaa 2017-11-29 05:11

Торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцасыг тай торгоор бүтээж оролцлоо.

   Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 27-нд болсон "Thai Silk Road to the World-2017" загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр Монголын дизайнер Баясахын Номунгэрэл оролцлоо. Тус арга хэмжээ нь Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотойгоор 2011 оноос хойш зохиогдож байгаа юм. Энэ удаагийн торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцсыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг 21 орны элчин сайд нарын гэргий нар өмсч танилцууллаа.

Үзсэн: 1578

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна