Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Мах, махан бүтээгдэхүүний экспортыг эрчимтэй нэмэгдүүлнэ


Densmaa 2017-11-29 05:11

2017 онд тогтоосон 20 мян.тн адууны махны квотыг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд бүрэн олгосон, гүйцэтгэл нь 100 хувьтай байна.

   Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр компаниас төлөөлөл болгож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах маркет”, “Мах импекс” компанид ажиллалаа.

   2016 оны тооллогоор мал сүрэг 61.5 сая толгойд хүрсэн. Дотоодын махны хэрэгцээ жилд 10-12 сая толгой мал, мах байна. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд есөн сая толгой мал, мах экспортлох бүрэн боломжтой.  2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 21.5 мян.тн мах ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, Иран, Катар зэрэг улсад экспортлоод байна. Энэ тоог өнгөрсөн таван жилийнхтэй харьцуулахад махны экспорт тав дахин нэмэгдсэн. Энэ дүн долоо дахин нэмэгдэх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

    Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд 20 мян.тн адууны махны квотыг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Адууны мах авах хүсэлт, захиалгаа ирүүлж буй улс орнууд ч байна. Иймд адууны мах бэлтгэхэд илүү анхаарч, экспортыг нэмэгдүүлэх нь зүйтэйг Ерөнхий сайд тэмдэглээд мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол бодлого гэж онцлов.

Үзсэн: 1465

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна