Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

А.Батцэцэг 23 хүртэлх насны ДАШТ-ний мөнгөн медаль хүртэв


Densmaa 2017-11-24 03:11

“U-23”-ын ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг Монголын чөлөөт бөхийн түүхэнд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

    Дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, чөлөөт бөхийн 23 хүртлэх насны буюу "U-23” ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эмэгтэйчүүдийн 58 кг-д мөнгөн медаль хүртлээ. Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотод болж байгаа бөгөөд эхний өдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан болсон юм. ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг дэлхийн аваргын  алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга Японы тамирчин Юзүрү Күманотой барилдан 1:6 гэсэн оноогоор ялагдаж ийнхүү мөнгөн медаль хүртсэн байна.

Үзсэн: 1646

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна