Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Засаг даргын орлогч Д.Энхтөр Монгол Улс дахь НҮБ болон АХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-23 05:11

Хоёр тал Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга замыг боловсруулах асуудлаар санал солилцлоо.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр Монгол Улс дахь НҮБ болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр АХБ-ны санхүүжилтээр болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар товч дурдаад, хамтран ажиллаж байгаад талархсанаа илэрхийллээ. Хоёр тал Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга замыг боловсруулах асуудлаар санал солилцсон байна.

Үзсэн: 1257

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна