МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 40 ОРЧИМ ХУВИЙГ ЭЗЛЭХ НООЛУУР БЭЛТГЭДЭГ
Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа, Итали улсын техник технологийг нэвтрүүлэх талаар санхүүжилтийн дэмжлэг хүслээ.
Монгол Улс 25 сая ямаатай бөгөөд жилд 9400 тонн ноолуурыг зах зээлд нийлүүлдэг. Энэ нь дэлхийн зах зээлийн 40 орчим хувийг эзлэх хэмжээ бөгөөд цаашдаа түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах боломжтойг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас онцоллоо. Итали улс нь ноос, ноолуур самнах, ээрэх машин зэрэг хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Андре Де Фэлипийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол улс хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбартаа тус улсын техник технологийг нэвтрүүлэх санхүүжилтийн дэмжлэг хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Элчин сайд энэ хүсэлтийгнааштайгаар хүлээн авч асуудлыг судлан хамтран ажиллахаар болсон байна.
Үзсэн: 1661
Tweet