АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалт болж байна
АСЕМ-ийн орнуудын ирэх10 жилийн хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэх,шилжилт хөдөлгөөн болон иргэд хоорондын харилцааг хэрхэн дэмжих талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү-тай өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх шатанд өргөжин хөгжиж байгааг онцлоод хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар ярилцсан байна. Засгийн газар хоорондын гэрээгээр болон албан бусаар нийт 30 гаруй мянган Монгол иргэн одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Дээрх иргэдэд хууль эрхзүйн дэмжлэг хэрхэн үзүүлэх боломжийн тухай талууд санал солилцжээ. Мөн Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчний квотыг өсгөх, энэ талаар харилцан судалгаа хийх боломжийн тухай талууд байр сууриа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, БНСУ гадаадын 16 орноос ажиллах хүчин авдаг юм.
Үзсэн: 1316
Tweet