МОНГОЛ, ИЗРАЙЛЬ УЛС ГАМШГААС ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Хот дахь эрэн хайх, аврах үйл ажиллагааны чиглэлээр Израйль улсад Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургалтад хамруулах талаар санал солилцлоо
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Израйль Улсын Батлан хамгаалахын атташе, хурандаа Алаа Абу-Рукуныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ОБЕГ, Израйль Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо. Мөн ОБЕГ-ын талаас хот дахь эрэн хайх, аврах үйл ажиллагааны чиглэлээр Израйль улсад Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургалтад хамруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.
Үзсэн: 1118
Tweet