Өнөөдөр олон улсын телевизийн өдөр тохиож байна
Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжөөд 50 дахь жилтэйгээ золгож байна.
Өнөөдөр олон улсын телевизийн өдөр тохиож байна. Анх 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас арваннэгдүгээр сарын 21-ий өдрийг Олон улсын телевизийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. НҮБ нь гишүүн орнууддаа энэ өдөр боловсрол, ёс суртахууныг хөгжүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг бэлдэж байхыг зөвлөсөн байдаг. Тиймээс энэ өдрийг тэмдэглэхдээ дэлхий даяар телевизийн сувгууд энх тайван, аюулгүй байдал, нийгмийн хөгжил, соёлын солилцоотой холбоотой нэвтрүүлэг гаргадаг уламжлалтай болжээ. Монгол улсад телевизийн салбар үүсч, хөгжөөд хагас зуун жил болж байна. Өнөөдөр Монгол улсад бүртгэлтэй 50 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн дүн мэдээ байдаг. Түүнчлэн монголын үзэгчид дэлхийн олон орны 100 гаруй телевизийн сувгыг хүлээн авч үзэж байгаа юм. Дашрамд сонирхуулахад дэлхийн телевизийн түүхийг 1933 онд Америкт Оросоос цагаачлан очсон Владимир Зворыкин гэдэг инженер катодын хоолой нээсэн цагаас эхлэлтэй гэж үздэг. Эн катодын хоолойг ашиглан Их Британи, Германд 1936 оноос эхлэн ТВ нэвтрүүлэг явуулж эхэлжээ. АНУ-д 1941 оноос ТВ-ийн тогтмол нэвтрүүлэг явуулдаг болжээ.
Үзсэн: 1211
Tweet