Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурал ирэх оны 7-р сард Улаанбаатар хотноо болно
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци зэрэгт дэвшүүлсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тодорхой заалт оруулсан байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурал ирэх оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болно. “Гамшгаас урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор болох Азийн сайд нарын Бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран зохион байгуулах юм. Тус бага хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхий нийтийн аюулгүй байдал, амар тайван орших нөхцөлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн санал, санаачилгуудыг хэлэлцэх, улс орнуудын ололт амжилт, туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг таниулах зорилготой аж.
Монгол Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-аас баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжин ажиллахаар үүрэг хүлээсэн байдаг. Үүний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталсан. Уг хуулинд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын конвенци зэрэгт дэвшүүлсэн зорилтуудыг үндэсний хэмжээнд хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой заалт оруулж өгсөн юм.
Үзсэн: 1277
Tweet