Монгол орны ховор чулуу
“Сонирхолтой Монгол” булангаар Монгол орноос олборлосон 2 мянга орчим ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулууны дээж бүхий үзмэртэй “Геологи эрдэс баялагийн музей”-г онцлон танилцуулахаар бэлтгэлээ.
Байгаль эх дэлхий дээр өнгө үзэмж төгс төгөлдөр, ашиг тустай чулуу их байдаг билээ. Эдэлгээ даах урт настай тэдгээр чулууг ашиглан хүн төрөлхтөн гоёл чимэглэлийн эд зүйлс хийхийн зэрэгцээ ахуй амьдралдаа эртнээс ашигласаар иржээ. Энэ удаагийнхаа “Сонирхолтой Монгол” булангаар Монгол орноос олборлосон 2 мянга орчим ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулууны дээж бүхий үзмэртэй “Геологи эрдэс баялагийн музей”-г онцлон танилцуулахаар бэлтгэлээ.
Гэгээтэй саруулхан танхимд музейн үзмэрүүдийг тус тусад нь ангилж шилэн хоргонд байрлуулжээ. Монгол орны дөрвөн зүг, найман зовхист нутаг орноо төлөөлөн байх эрдэс баялгийн дээжис нүд унагам гоёмсог өнгө төрх хэлбэр дүрстэй. Монголчуудын уламжлалт өнгөт эрдэнийн чулуунд орох мана, гартаам, хас, молор, болор эрдэнэ, биндэръяа, анар, чүнчигноров, ногоон хаш мэтийн гоёл чимэглэлийн чулууны дээжис, урлагын сийлбэр, барилгын өнгөлгөөний чулуу гээд нэрлээд байвал нүд булаам чулуун үзмэрүүд энд олон бий. Мөн эрдсийн ховор сонин тогтоцыг энэ музейгээс харж болно. Монгол улс эрдэс, ашигт малтмалаар баялаг орны тоонд ордог тул геологичид, эрдэс баялаг сонирхогчид болон олон түмний хүчээр музейн үзмэр байнга баяжигдан, шинэчлэгдэж байдаг гэж Геологи эрдэс баялагын музейн эрдэм шинжилгээний ажилтан Ё.Мажигсүрэн ярьж байна.
Ё.Мажигсүрэн: Манай музей маань анх оюутнуудын сургалтанд зориулагдаж эрдэс баялагын дээжүүд тухайн үед нээгдсэн байсан ашигт малтмал хүдрийн эрдэсүүдийг цуглуулаад эх суурь нь тавигдсан байгаа. Анх 1967 онд олон нийтэд үзүүлж эхэлсэн. Манай музей маань Монгол улсад нээгдсэн бүхий л төрлийн ашигт малтмал, эрдэс баялаг, хүдэр чулуулгын зүйлүүдийг тависан байгаа. Монголдоо байгаа мэргэжлийн төрөлжсөн музей гэж явдаг. Монгол улс өргөн уудам нутаг ариван баялаг ашигт малтмалтай зарим хэсгийг нь сайн судалсан байлаа гэхэд огт судлаагүй газарч байдаг.Тиймээс жил болгон нээгдсэн эрдэс чулуулаг сонин содон зүйлүүдээр баяжигдсаар ирсэн байдаг. Манай музей бүх үзмэрүүдийг худалдаж аваагүй багш, оюутан судлаачид, ард түмний цуглуулсан үзмэрээр баяжигдаж ирсэн байгаа. Одоогийн байдлаар 2000 гаруй үзмэр тависан байгаа. Үзмэрээ ашигт малтмалын хэсэг, геологийн хэсэг гээд хоёр хэсэгт хувааж төрөлжүүлэн тависан байгаа.
Геологи эрдэс баялагийн музей нь гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж судалгаа шинжилгээ хийсээр байна. Сүүлийн жилүүдэд Орос, Итали, Канад,Япон, Америк зэрэг орнуудтай дээж солилцож хээрийн судалгааны ажил явуулан, үзэсгэлэн гаргах зэргээр хамтран ажиллаж байгаа юм. Музейд Монгол улсад мэдэгдсэн бүх төрлийн эрдсийн зүйлсийг найрлага бүтэц, гарал үүслийн шинжээр нь ангилан бүлэглэж үзүүлсэн байдаг. Түүнчлэн газрын гүний тогтоц, хамгийн эртний настай чулуулаг, боржин, галт уулын чулуулаг, эрин галавын үеийн далай тэнгис, нуур усны амьтан ургамлын чулуужсан хэв дүрс бүхий чулуулгийн зүйлийг энэ музейгээс үзэж болно. Монгол улсын өргөн уудам нутагт 70 гаруй жилийн хугацаанд явуулсан геологи хайгуул, эрдэс баялагийн судалгааны ажлын үр дүнд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын долоон мянга гаруй орд болон илрэлт газруудыг мэдэж, тэр бүрээс дээжлэн авсан эрдэс баялагийг музейд үзмэр болгон хадгалж байгаа тухай “Геологи эрдэс баялаг”-ийн музейн зөвлөх профессор Ж.Лхамсүрэн ярьж байна.
Ж.Лхамсүрэн: Энэ бол саарал өнгийн Генис гэдэг Занар чулуулаг Баянхонгор аймгийн нутагт Байдрагийн эхээр тархсан. Монгол улсын газар нутаг дэвсгэр дээр бий болсон хамгийн эртний чулуулаг хамгийн хөгшин настай гэж хэлж болно. 2 мянга 800сая жилийн настай тэр үед Занар чулуу бүрэлдэж бий болсон байна. Геологийн он тоолол гээд байж байна энд бол 700 гаад сая жилийн өмнөөс эхлээд 500-400 жил дөрөвдөгч галав гээд сүүлийн 2 сая жилийн дотор хүн төрлөхтөн бий болсон түүхтэй байдаг. Энэ бол дэлхийн хөгжлийн түүхэнд нэгээхэн хором юм. Шоо дөрвөлжин хэлбэртэй цагаан талстууд энэ бол давс, улирлын настай чулууч бас байдаг жишээ нь өвөл бий болоод зун алга болдог гээд уур амьсгалтай холбоотой. Хүний бие организмийн бүтэц бол эхэнх хэсэг нь эрдэслэг бодис байдаг. Хүний яс бол байгалийн фосфорын хүчлийн кальцийн давс гэж яридаг. Энэ бол эрдэс чулуулаг ашигт малтмалын зүйл фосфорын хүдэр юм. Энэ ашигт малтмал Хөвсгөл аймгийн Дархадын хотгор гээд газар Фосфорын хүдрийн 50 гаруй орд илрээд байгаа юм.
Зэс молибдений хүдэр, оюу, газрын ховор элемент, галт уулын чулуу, динозаврын чулуужсан яс, ховор шорооны төмөрлөгийн хүдэр гээд Монгол орны эрдсийн түүхийг энэ музей бүхэлд нь өгүүлж байна. Мөн музейд манай орны томоохон ордуудаас олборлодог эрдэс баялагийн дээжүүд ч бий. Тухайлбал Шаварын царамын пироп, Эрдэнэтийн овооны оюу, Төхөм толгойн аквамарин, Шишгэд голын ногоон хаш, Өмнөговийн цагаан шүр зэрэг ховор олдворууд байдаг.Түүнчлэн Төв аймгийн Горхийн боржингийн усан болон утаат болор, Дорноговь, Хэнтийн аймгуудын флюоритын ордуудын хүдэр, Ховд аймгийн Бодончийн ордын гялтгануурын том хуудаслаг талст, Увсын Шүдэн уулын жамц давс зэрэг эрдсийн томоохон цул дээжүүд музейд хадгалагдаж байна.
Үзсэн: 6310
Tweet
royamiCam
09 Dec 2020 10:23:20
Ontario Based Viagra irrepayasype cialis pills for sale amabbara moteurs de recherches sp cialis s
royamiCam
30 Apr 2021 05:35:04
doxine without prescription canada
royamiCam
17 May 2021 01:01:52
generic levitra 20mg
ramsgibia
03 Jun 2021 04:16:01
100 mg lasix from canada
ramsgibia
19 Jun 2021 06:17:26
cialis otc
ramsgibia
01 Jul 2021 07:11:18
buy priligy dapoxetine online canada
ramsgibia
12 Jul 2021 03:04:58
viagra kills
ramsgibia
28 Jul 2021 09:30:53
buy cialis online no prescription
rwgxjpkvmw
31 Jul 2021 03:09:52
-- arwgxjpkvmw rwgxjpkvmw http://www.ga2g23ssl682nr5274osa1r0yc83vs36s.org/ [url=http://www.ga2g23ssl682nr5274osa1r0yc83vs36s.org/]urwgxjpkvmw[/url]
jfshxzeqdp
31 Jul 2021 03:14:47
-- jfshxzeqdp http://www.g8ld5pj66i9m03bv5gh3u2a17ju083u7s.org/ [url=http://www.g8ld5pj66i9m03bv5gh3u2a17ju083u7s.org/]ujfshxzeqdp[/url] ajfshxzeqdp
ramsgibia
16 Aug 2021 10:02:14
cialis online ordering
Dwereigue
03 Jun 2022 05:33:18
R R T R m Chapter Electricity We can calculate from the measured parameters shown in Table https://newfasttadalafil.com/ - cialis generic Loaomp The outline of the vertebral bodies should be visible within or through the cardiac silhouette. Cialis comparativa viagra cialis levitra Canada Meds No Perscriptions Xulrbf https://newfasttadalafil.com/ - tadalafil cialis from india
Dyroise
17 Nov 2022 11:26:43
cialis pills for sale Six patients continue to show no signs of tumor progression for 3, 5, 10, 24, 60, and 72 months
onqgbjyld
11 Oct 2023 09:38:26
-- [url=http://www.ggnr7597n216977a31xrjo26b46kblahs.org/]uonqgbjyld[/url] onqgbjyld http://www.ggnr7597n216977a31xrjo26b46kblahs.org/ aonqgbjyld
dxgttewgll
22 Jul 2024 02:37:14
-- dxgttewgll http://www.g26r7vjz3cv47899sa777f1pa2k4ouj9s.org/ adxgttewgll [url=http://www.g26r7vjz3cv47899sa777f1pa2k4ouj9s.org/]udxgttewgll[/url]