Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд эхлүүлж , дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгана
Төв цэвэрлэх байгууламжийг барихдаа Франц Улсын "Артила" компанийн хийсэн ТЭЗҮ-г ашиглана.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, "Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд эхлүүлж, дөрвөн жилийн хугацаанд барьж дуусгана" гэдгээ мэдээллээ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ байгууламжийг барихдаа Франц Улсын "Артила" компанийн хийсэн ТЭЗҮ-г ашиглах нь зүйтэй хэмээн үзжээ. Манай улсын зүгээс тус байгууламж нь орчин үеийн цэвэрлэгээний шийдэлтэй байх, цаашилбал цэвэрлэгээний дараах саарал усыг дахин ашигладаг байх, одоогийн үүсээд байгаа лагийг эргэлтэд оруулахыг зорьж байгаа юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг өнөөгийн цэвэрлэх байгууламжийн дэргэд барихаар төлөвлөжээ.
Үзсэн: 1156
Tweet