Афганистанд энхийг сахиулсан алба хаагчдыг шагналаа
Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх манай бүрэлдэхүүний тоо, хүч хэрэгсэл нэмэгдэнэ.
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад олон үндэстний эвслийн цэргийн хүчнээс явуулж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай V ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль гардууллаа. Дэд хурандаа Б.Чинзориг захирагчтай 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн цэргийн баазын аюулгүй байдлыг хангах үүргийг хүнд цагийн байдалд амжилттай биелүүлж, цэргийн баазын удирдлага болон командлалаас удаа дараа сайшаагдаж байжээ. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт тэднийг эх орондоо ирэх үеэр нь биечлэн тосч баяр хүргэж талархал дэвшүүлсэн байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид өмнө нь Ирак, Косово, Чад, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан. Одоо Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан Улсад үүрэг гүйцэтгэж байна.
Үзсэн: 1152
Tweet