Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2017-11-10 07:11

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлэнэ.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Э.Барсакыг хүлээн авч уулзлаа. Сайд Д.Цогтбаатар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг цохон тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хоёр талын харилцааг түлхүү хөгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна. Элчин сайд Э.Барсак  хоёр талын харилцаанд үлгэр жишээ хамтын ажиллагааны салбарууд болох археологи, газар хөдлөлтийн судалгаа, Увсын чацарганыг Европын Холбоонд газар зүйн заалттай болгох зэрэг хамтын ажиллагааны төслүүдийг онцлохын сацуу Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд хийж байгаа ажил, тулгарсан зарим бэрхшээлийн талаар санал солилцсон байна.

Үзсэн: 1414

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна